Kомпьютерээ хэрхэн автоматаар унтраах талаарх зөвлөгөө бөгөөд таныг
байхгүй байсан ч энэ тохиргоог хийснээр таны РС өөрөө унтрах юм.
Дараах зааврын дагуу хийгээд үзээрэй. 1. Start-->Run харилцах цонхыг нээ. Эсвэл герман хэл дээр бол:Start-->Ausführen харилцах цонхыг нээ. 2. shutdown.exe -s -t yyyy гэж бичээд ОК дараарай. Гэхдээ ОК дарахаасаа өмнө yyyy-ийн оронд та хугацаагаа оруулж өгөх бөгөөд та хэд ч гэж оруулж болно, гагцхүү секундээр оруулахаа бүү мартаарай. Манай жишээнд 5 минутын дараа унтраах хэрэгтэй гэж үзье. Тэгвэл 1 минутад 60 секунд байх ёстой тул 5x60=300 гэж оруулахнээ.
Одоо харин ОК дарна. Үр дүнд нь таны компьютер 5 минут буюу 300 секундын дараа унтрана.
Хэрэв та дээрх өгсөн команд буюу автоматаар shutdown хийх ажиллагаагаа
хүчингүй болгох буюу зогсооё гэвэл shutdown.exe -a гэж бичээд ОК
дараарай. Ойлгомжгүй байгаа бол доорх зурагт анхаарлаа хандуулаарай.
|