1-рт. Монголын толгой баячуудыг 200 сая доллараар хэмжигдэх хөрөнгөтэй Лу.Болд тэргүүлдэг байна. УИХ-ын гишүүн Лу.Болд Монголын хамгийн том хувийн банк "Голомт”-ын эзэн. "Бодь” группыг гэр бүлээрээ эзэмшдэг. Монголдоо хамгийн өндөр, хамгийн үнэтэйд тооцогддог барилга "Бодь” цамхаг ч мөн Лу.Болдынх.
Энэ
хүн оюутан байхдаа хоёр Германы хооронд наймаа хийж анхны хуримтлалаа
бий болгосон. Ардчилсан Хувьсгалын дараа Монголын оюутны холбоонд хамт
ажиллаж байсан М.Зоригт, Д.Баясгалан нартай хамтарч Бодь группыг
байгуулсан бөгөөд компьютерийн наймаанаас нэлээдгуй ашиг олж түүгээрээ
Голомт банкыг байгуулсан. Голомт банк нь Сэргээн Босголтын банктай
нэгдээд буцаад салсан алдарт хэргээс хойш маш хурдацтайгаар өссөн
бөгөөд одоо Монголын 2-т ордог банк болсон. Бас Бодь группын хамгийн
том саалийн үнээ гэж хэлж болно. Бодь групп нь нэг хэсэг мөнгө угаасан,
Монголд цөмийн хаягдал булах гэсэн, Сэргээн Босголтын банкыг
дампууруулсан гэсэн хэргүүдэд орооцолдож байсан авч, тэгсхийгээд нам
болсон. Голомт банк нь 2004 оны Монголын шилдэг банкаар шалгарсан
хамгийн сайн менежменттэй банк бөгөөд нийт актив нь 200 тэрбум төгрөгт
дөхөж яваа. Удахгуй Монголын нэгт ордог банк болж болзошгүй.
2-рт. УИХ-ын
гишүүн Ш.Отгонбилэг агсны гэргий УИХ-ын гишүүн Д.Туяа 100 гаруй сая
долларын хөрөнгөтэй хэмээн бичигддэг байна. Ш.Отгонбилэг агсан
Монголдоо төдийгүй, дэлхийд цуутай бизнесмэн байсан. Зах зээлийн
шилжилтийн эгзэгтэй үед "Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж, хөл дээр нь бат
зогсоосон, дэлхийд данстай тэрбумтан Доди Аль Фаеидтай дотно нөхөрлөж
явсан домогт ноёнтныг монголчууд үгүйлж, эмгэнэн дурссаар байдаг.
Нөхрийнхөө ажил албыг залгамжилж үлдсэн хатагтай Туяа хүүгийн хамт
төрийн албанд зүтгэж яваа ч, бизнесээ өргөжүүлж, хотын төвд гоёмсог
байр сүндэрлүүлж, "Капитрон” хэмээх өвөрмөц нэртэй банк байгуулан
ажиллаж байгаа. Хууль тогтоох байгууллагад ажилладаг төрийн түшээ Туяа
хатагтай бизнес, аж ахуйн үйл ажиллагаа удирдаж явуулдаг, харин аж
ахуйгаа удирдах ажилтнуудаа "нүдийг нь олж” томилсон, гайхалтай
мэдрэмжтэй хатагтай гэдэг. Монголдоо хөрөнгөөрөө аман хүзүүддэг УИХ-ын
гишүүн Туяа хотын төвд 7 өрөө байранд амьдардаг.
Яаж баяжсан түүхээс
Түүний нөхрийн талаар та бүхэн надаар хэлүүлтгүй мэдэж байгаа. Туяа
гишүүн нөхрөөсөө 20,0 сая ам долларын хөрөнгө өвлөж аваад гадаадын
банкинд байршуулсан гэж ярьдагч үнэн худлыг нь мэдэхгүй юм . Гэхдээ энэ
хадагтайд нөхрөөс нь ирсэн нилээн хэмжээний хөрөнгө байгаа гэдэг нь
ойлгомжтой. /хэдий хэмжээтэй гэдгийг нь мэдэхгүй юм/ Отгонбилэг агсан
Эрдэнэт үйлвэрийн захирал байхдаа Лондонгийн бирж дээр зэсийн үнэн дээр
тоглож /улсын хөрөнгөөр/ дундаас нь гайгүй ашиг олсон юм шиг байна лээ.
Одоо хүртэл Отгонбилэг захирлын үүсгэсэн энэхүү бизнесийг нэгэн эрхэм
атгачихсан сууж байгаа.
3-рт.
"MCS” группын ерөнхийлөгч Ж.Оджаргалыг 50 гаруй тэрбумаар тооцогдох
хөрөнгөтэй гэдэг. "MCS электроникс” компьютерийн зах зээлд ноёрхож,
"Анун”, "Анунгоо” төв өргөн хэрэглээний бараа, гэрийн тавилгын худалдаа
эрхэлж, "Спирт Бал бурам” ХК-ийн ихэнх хувьцаа гарт нь төвлөрч,
"Орчлон” дунд сургууль, "Орчлон” цогцолбортой, эрчим хүч, дэд бүтцийн
салбарт амжилттай ажилладаг энэ эрхэм дэлхийд алдартай брэнд "Coca
cola” ундааг Монголд үйлдвэрлэх эрхийг 4 сая доллараар худалдан авч,
монголчуудыг гайхшруулсан. Залуухан тэрбумтан Ж.Оджаргал гэргий, гурван
хүүхдийн хамт өөрийн "Орчлон” цогцолорбн хоёр давхар хауст амьдардаг.
4-рт. "НИК”-ээр овоглодог, цуутай бизнес хатагтай
Оюунгэрэл 40 шахам тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 4-рт бичигддэг аж.
"НИК”-ийн хувьчлалын тендерт оролцон ялагчаар тодорч, 8 сая доллар
ТӨХ-нд шууд өгөв. Мөн "Капитрон” банкинд ихээхэн хөрөнгө оруулсан нэгэн.
5-рт. "Буян”-гийн Жаргалсайхан орж байна. Түүний
халаасанд 30 орчим сая доллар эргэлддэг сурагтай. Топ-10 бизнесмэнд
багтдаг бизнесмэнүүдээс хамгийн нээлттэй, илэн далангүй яриатай нэгэн.
Хаммер жип, шевролет, лимузин Монголд анх унаж байсан, машины хоббитой.
Монголд нэг л ширхэг байдаг машин унаж чамирхдаг энэ рхэм, толгой
хоргоддог гэр орондоо анхаардаггүй нь гайхмаар. Тэрээр хотын төвийн
хоёр өрөө байранд, гэргий гурван хүүхдийн хамт "зутруухан” амьдардаг.
Саяхан хоёр тэрбум төгрөгөөр хувийн онгоц худалдан авсан. 1 сая
долларын үнэтэй хөгжим аппаратуртай. Ноён Жаргалсайханы мэдэлд байдаг
"Мираж” продакшн энэ зун залуу дуучин Жавхлан, дуучин Ариунаа, Оросын
ВИА Гра хамтлагийн тоглолтыг зохион байгуулж, 300 сая төгрөгийн ашиг
олсон гэнэ.
Яаж баяжсан түүхээс
Энэхүү нөхөр анх багаасаа бизнес хийсэн хүн. Түүнд хамгийн их ашиг
авчирсан анхын бизнес нь орост улаан хамба хилэн өндөр үнэтэй байдгийг
нь мэдээд Хятадаас маш хямд үнээр өөр өнгийн хамба хилэн Монголд
авчраад улаанаар будаад Орос руу гаргаж байсан нь гэсэн. Бас хамгийн
анх Монголд хоршоо байгуулсан хүн бөгөөд хуучин нийгмийн үеийн хамгийн
том хувийн өмчтөн байсан байгаа юм. Энэ хүн улс төр лүү ороогүй
бизнестээ хамаг анхаарлаа хандуулсан бол өдийд ч юм уу ирээдуйд
тэрбумтан /доллараар/ болчих найдвартай хүн гэж би боддог юм.
6-рт. "Эрэл”-ийн вант улсын эзэн Б.Эрдэнэбат 29
тэрбумын хөрөнгөөр 6-рт бичигддэг. Улсын төсөвт жил бүр 3-4 тэрбум
төгрөгийн татвар төлдөг. Энэ эр 15-р хороололд "Эрэл”-ийн ажилчдынхаа
байрны 4 өрөө сууцанд амьдардаг.
Яаж баяжсан түүхээс
Энэ хүн Монголд анх хоршоо байгуулж эхлэхэд хэсэг нөхдийн хамт өөрийн
мэргэжлийн дагуу уул уурхайн хайгуулийн чиглэлээр хоршоо байгуулсан.
Тухайн үед Сайд нарын зөвлөлийн гишүүн байсан нэгэн эрхэмийн
тусламжтайгаар Ардын банкнаас 200,0 мянган төгрөгийн зээл авсан бөгөөд
энэ нь тус хоршооны цаашаа өсч хөгжих гол эх үндэс нь болсон. Алтны маш
их нөөцтэй уурхайнуудын хүчээрээ Монголын хувийн хамгийн том компани
болж чадсан хэдий ч, сүүлийн жилүүдэд бизнес нь хумигдаж байгаа. Учир
нь бас л нөгөө улс төр, хэрэгтэй хэрэггүй баахан хөрөнгө оруулалтууд.
Гадаадын банкинд их хэмжээний өртэй гэгдэж байгаа хэдий ч Эрдэнэбат
захиралын нөөц болох халаасанд нь буй ашиглаагүй томоохон алтны ордоо
ашиглаад ирэхээр удахгуй буцаад сэргэнэ гэж байгаа.
7-рт. "Монгол газар”-ын Мянганбаярыг оруулдаг. Есөн
эрдэнийн дээд алтаар "занималддаг” энэ эрхэм худалч хүнд Монголын бүх
аймагт алтны үндсэн ба шороон ордтой. "Монгол газар” алтны эрэл
хайгуул, нөөц тогтоох ажилд онцгой анхаарч ОХУ, Япон, Канад,
Солонгостой хамтарч, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглож
хайгуулын ажил хийхийн зэрэгцээ, хамгийн энгийн далдыг харагч, үзмэрч
ажиллуулж алтны ордыг илрүүлэхийг оролддог. "Цэцэг” зочид буудал,
худалдаа үйлчилгээний "Цэцэг” төвтэй. Сэлэнгэ аймагт газар тариалан
эрхэлдэг компанитай. 28,5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэгддэг.
8-рт. "Алтай трейдинг” компанийг үүсгэн байгуулагч,
УИХ-ын гишүүн С.Батболд 8-рт бичигдэж байна. Чингис зочид буудал,
"Скай” худалдааны төв, "алтай кашемир”, "Скайтель” компанид хөрөнгө
оруулсан. Мөн "Бороо гоулд” алтны уурхайд чамгүй хөрөнгө оруулсан
гэдэг. Тэрээр 13-р хорооллын 4 өрөө байранд эхнэр, таван хүүхэдтэйгээ
амьдардаг.
9-рт. 28 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй "Оюуны ундраа”
группын ерөнхийлөгч С.Отгонбаяр бичигджээ. Тус компани 20 гаруй салбар
нэгжтэй. Нефтийн бизнес эрхэлдэг түүний мэдэлд хэд хэдэн дээд сургууль,
худалдаа үйлчилгээний томоохон төвүүд харьяалагддаг. Гэвч 28 тэрбум
төгрөгийн хөрөнгөтэй УИХ-ын эрхэм гишүүн Сансар хороололд 4 өрөө
байранд тун даруухан амьдардаг.
10-рт. "Женко” групын ерөнхийлөгч Х.Баттулгыг оруулсан
байна. Ноён Баттулга 22 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэдэг. Баянгол
зочид буудал, "Талх чихэр”, "Мах импекс” зэрэг үндэсний томоохон
үйлдвэрийг удирддаг. "Коника” гэрэл зургийн студи, "Сити шоп”
дэлгүүрийн сүлжээ ноён Баттулгын өмч. Саяхан УИХ-д сонгогдсон
Х.Баттулга гишүүнийх 11-р хороололд найман өрөө байранд эхнэр, дөрвөн
хүүхдийн хамт амьдардаг.
Яаж баяжсан түүхээс
Мөн хар багаасаа бизнесийн ухаанд суралцсан нэгэн бөгөөд гадаадад
тэмцээнд явахдаа хүртэл барилдахын хажуугаараа наймаа хийж явсан нэгэн.
Түүнд мөнгөний амтыг мэдрүүлсэн буюу хамгийн их ашиг авчирсан бизнес нь
Сингапураас электрон бараа зөөж борлуулсан, мөн Гүржээс 2 камаз ногоон
цай авчирч борлуулсан зэрэг нь юм. Бас Монголд анхны саятан сугалааг
гаргаж тоймгүй их мөнгийг бидний аав ээжийн халааснаас суйлсан нэгэн.
Тэгээд сити таксиг хүртэл тэр анх монголд байгуулж байсан. Баянгол
зочид буудал, Мах Импекс ХК, Талх Чихэр ХК , Худалдаа Хөгжлийн Банк,
Хаан хүнс, C1 телевиз зэрэг монголын үндэсний томоохон компаниуд
түүнийх бөгөөд түүнд хийж үзээгуй бизнес Монголд хуруу дарам цөөн.
АПУ-гийн 49%, Улаанбаатар Спирт ХХК, Сити Шоп ХХК зэрэг хүртэл түүнийх.
Баттулгын мэдэлд байдаг нэгэн томоохон эмийн үйлдвэр нь түүний бусад
бизнесээ дэмжих саалийн үнээ болж өгдөг гэж сонссон юм байна.
Монголын топ баячуудаас өөр хүмүүсийн талаарх мэдээлэлийг
хүргэе. Эдгээр хүмүүс нь Монголд азаар ч гэх юм уу, маш хурдан их
мөнгөтэй болж чадсан хүмүүс байгаа юм.
Нэр нь Х
Анх би үүнийг сонсоод итгээгүйл дээ. Гэхдээ энэ яриаг суулд нь Х хүнээс өөрөөс нь сонсоод итгэсэн дээ.
Бридж группын Ганхуяг
Номингийн Баярсайхан
Сингагийн нэгэн дэлгүүрээр ороход тэнд Монголд их үнэтэй байдаг нөгөө электрон бараанууд маш хямдхан үнэтэй байсан байна. Эндээс л бизнесийн гараагаа эхэлжээ. Компаний нэрээ Номин /Ахынх нь талийгч охиных нь нэр. Энэ охин бүгдийн хайрыг булаасан охин байсан бөгөөд энэ охины буянаар энэ компани өдий зэрэгтэй яваа байх./ гэж нэрлэсэн байна. Улсын их дэлгүүрийн хяналтын багцыг худалдан авсан нь тус компаний хувьд тэнгэрээс од шүүрсэн хэрэг болсон юм даа. /xap.mn/